Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно. ----Сократ

Sunday, July 22, 2018

Өнхрүүш үлгэр




Гурван тоорой үлгэрийн дуу


Эвтэй дөрвөн амьтан


Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ.
-Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн нэг нь ах болбол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ.
Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж:
-Намайг тугал байхад энэ мод надтай цачуухан байсан. Би шөргөдөг байв гэжээ.

Үүнд бич хэлэв:
-Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв.
Туулай хэлэв:
-Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ.
Гэтэл тагтаа хэлжээ:
-Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв.
Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гаргавал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэнэ.

Ухаант туулайн үлгэр


       Эрт урьд цагт унага унтаж байгаад эхээсээ төөрч хоцорчээ. Тэр ганцаараа ижил олон сүрэг, ээжийгээ хайж яваад нэгэн уутай зүйлтэй таарчээ.
Унага ууттай зүйлийг ихэд сонирхон ойнгойлгож үзмээр санагдаж гэнэ. Тэгээд уутны амыг тайлтал дотроос нь араа шүд нь ярзайсан өлөн хөх чоно гарч иржээ.
Чоно, би чамайг иднэ, маш их өлсөж байна гээд унагыг идэхээр завджээ. Унага ч маш их айн сандарч байтал нэгэн туулай бутан дотроос бултас гээд гараад ирж гэнэ. Туулай болсон явдлыг сонсоод баахан хөхөрч, чоно гуай, чоно гуай та ийм том биетэй мөртлөө энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү, би итгэхгүй байна. Хэрвээ үнэн бол би унагатай хамт идүүлье гэж гэнэ.
Чоно зөвшөөрч уут уруу орохоор болжээ. Тэгтэл туулай, тээр хэлээгүй юу сүүл нь багтахгүй байна гэхэд чоно сүүлээ уутанд хийгээд, за харав уу гэтэл унага туулай хоёр уутны амыг шалавхан бариад сайтарб оож орхиод давхин оджээ. Ийнхүү ухаант туулайн ачаар унага  чононд идүүлэх аюулаас аврагджээ.